Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-2-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Kozhomkul Sports Palace”-д өндөрлөсөн. Тэгвэл эрэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Монголын эрэгтэй бөхчүүд бүтэн багаараа оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, хоёр бөх шагналт тавдугаар байрт орсон амжилттай өндөрлүүллээ.
74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн мөнгө, 79 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер Г.Төрболд, 125 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо хүрэл медаль хүртсэн. Эднээс Н.Золбоо тав, Г.Мандахнаран дөрөв, О.Үйтүмэн гурав, Г.Төрболд анхны медалиа зүүв.
Түүнчлэн 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Бямбадорж, 92 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох нар анх удаа тивийн аваргад зодоглож, медалийн оосроос атгаад алдсан юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
57 кг (14 бөх): 1. Кан Кум Сон (БНАСАУ) 2. Махмуджон Шавкатов (Узбекистан) 3. Жандос Исмаилов (Казахстан), Тошихиро Хасегава (Япон)
61 кг (12): 1. Нурислам Санаев (Казахстан) 2. Казүя Коянаги (Япон) 3. Аббос Рахмонов (Узбекистан), Улубек Жолдошбеков (Кыргызстан)
65 кг (14): 1. Даулет Ниязбеков (Казахстан) 2. Даичи Такатани (Япон) 3. Темуржон Усмонохунов (Узбекистан), Бажранг Бажранг (Энэтхэг)
70 кг (12): 1. Ихтиор Наврузов (Узбекистан) 2. Ли Сён Бо (БНСУ) 3. Кумар Винод (Энэтхэг), Меиржан Аширов (Казахстан)
74 кг (12): 1. Муслим Евлоев (Кыргызстан) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Мостафа Хоссейнхани (Иран), Данияр Кайсанов (Казахстан)
79 кг (12): 1. Эзатоллах Акбари (Иран) 2. Рашид Курбанов (Узбекистан) 3. Ганболдын Төрболд (Монгол), Цубаса Асаи (Япон)
86 кг (12): 1. Хассан Яздани Чарати (Иран) 2. Оргодолын Үйтүмэн (Монгол) 3. Би Шенгфен (БНХАУ), Азамат Даулетбеков (Казахстан)
92 кг (10): 1. Жавад Ибрахими (Иран) 2. Адилет Давлумбаев (Казахстан) 3. Азизбек Солиев (Узбекистан), Ли Жушен (БНХАУ)
97 кг (12): 1. Магомед Ибрагимов (Узбекистан) 2. Можтаба Голейж (Иран) 3. Ким Жэ Ган (БНСУ), Такеши Ямагүчи (Япон)
125 кг (13): 1. Давид Мозманашвили (Узбекистан) 2. Георгий Саканделизе (Катар) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Амен Тахери (Иран)