Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод таван сар болж байна. Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. Алга болох үедээ цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан аж. Охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд цацагдаж буй охиныг олдсон гэх мэдээллийг худал гэв.