\”Станбулыг устгах маш амархан, цөмийн бөмбөг хаяад
л болоо”
Сири, Ирактай
хиллэхийн зэрэгцээ дотоодын салан тусгаарлагч курд үндэстнүүдийн оршин суудаг
өмнөд зүгийн хилийн ойролцоо нисч явсан ОХУ-ын байлдааны онгоцыг Туркийн
албаныхан буудан унагасан билээ. Хэдийгээр \”Су-24” онгоцноос хоёр нисгэгч нь
амжиж шүхрээр буусан ч нэг нь Сирийн босогчдын гарт амиа алдаж, нөгөө нь амьд
гарсан юм.
Энэ хэрэг явдлын улмаас ОХУ Туркийн харилцаа муудаж, хоёр орны
хооронд зэвсэгт мөргөлдөөн ч дэгдэж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байв. Тэгвэл
энэ хэрэг явдалтай холбогдуулан Оросын
Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский \”Говорит Москва 94.8
фм радио”-д өгсөн ярилцлагынхаа үеэр \”Станбулыг устгах маш амархан. Ердөө л
хоолой /тэнгисийн/ дээр нь нэг цөмийн бөмбөг хаяад л болно. Үлдсэнийг нь цунами
гүйцэтгэнэ. 10-15 метрийн өндөртэй л давалгаа 9 сая хүнтэй хотыг юу ч үгүй
арчина” гэж хэлсэн бөгөөд өдгөө энэ үг нэлээд шуугиан дагуулаад байна.
Владимир
Жириновский нь 2000-2011 онд Төрийн Дум /парламент/-ын дэд даргаар ажиллаж,
Ерөнхийлөгчийн сонгуульд тасралтгүй өрсөлддөг Оросын нэртэй улстөрч бөгөөд \”Өнөө цагт Турк Оросын номер нэг дайсан болоод
байна. НАТО цөмийн галд үхэхийг хүсэхгүй тул холбоотон Туркийнхээ асуудалд
оролцохгүй” хэмээгээд Туркийн одоогийн удирдлага, түүний дотор Ерөнхийлөгч,
Ерөнхий сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид ихэд хилэгнэж байгаагаа
дурдаад \”Тэд юу болохыг мэдэхгүй байна. Би тэдний оронд байсан бол одоо Туркт
ирэх аймшигт цохилтоос айж байгаа. Ийм тэнэг Ерөнхийлөгч улс удирдаж чадахгүй”
хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг хурцаар шүүмжилжээ.
Энэ сарын
24-нд Оросын онгоцыг Туркийн агаарын хүчнийхэн устгасны дараа Турк-ОХУ-ын
харилцаа эрс муудаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээрх хэрэг явдалтай
холбогдуулан энэ хэрэг Москва-Анкарагийн харилцаанд ноцтой үр дагавар авчрах
болно гэдгийг амалсан юм. Мөн дараа өдөр буюу 11 дүгээр сарын 25-нд Станбулд
айлчлах гэж байсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчлалаа цуцалсан
юм.
Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас өөрийн иргэдээ Туркт аялахгүй байхыг
хүсч, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Туркийн эсрэг эдийн үасгийн хориг
арга хэмжээ боловсруулж буйгаа илэрхийлсэн юм. Оросын \”Су-24” онгоц нь Сирийн \”Исламын улс”
бүлэглэлд агаараас цохилт өгч буй ОХУ-ын агаарын хүчний нэг бөгөөд Туркийн
хилийн ойролцоох Сирийн хойд хэсэгт унасан юм. Харин Туркийн тал Оросын онгоцыг
\”Манай агаарын хилийг зөрчсөн хэмээгээд \”Су-24” онгоцонд 10 удаа анхааруулга
өгсөн” хэмээж байгаа аж.
Дашрамд дурдахад, Станбул нь Туркийн хуучин нийслэл
бөгөөд хамгийн том хот нь. Тиймдээ ч, энэ хот Туркийн эдийн засаг, соёл,
түүхийн төв болсон газар юм.
Э.Төгс