Г.Шийлэгдамбыг авлигын
хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа. Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Г.Ганчимэг ч хэрэгт холбогдон саатуулагдан шалгагдаж байгаа
билээ. Үүнээс шалтгаалан Эрүүл мэндийн яам удирдлагагүй болчихоод байгаа гэж
хэлэхэд болно.
Тиймээс нэн яаралтай
сайдыг томилох шаардлага тулгарсан юм. Гэвч МАХН тодорхой шийдэлд хүрэхгүй
байсаар өнөөдрийг хүрэв. Тэгвэл өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Эрүүл
мэндийн сайдад нэр дэвшүүлэх хүнээ эцсийн байдлаар тохирлоо гэх мэдээллийг эх
сурвалж өглөө.
Тодруулбал, салбартаа
мэргэшсэн Л.Жамбалжав эмчийг сайдаар томилох тухай асуудал дээр санал нэгдсэн
байна. Л.Жамбалжав эмч нь эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, сумын бага
эмчээс, Эрүүл мэндийн яамны газрын дарга хүртлээ дэвжин ажиллаж байсан
туршлагатай учраас түүнийг томилох нь зүйтэй гэдэг дээр МАХН-ын Гүйцэтгэх
товчооны гишүүд нэгдэж түүнийг нэрийг дэвшүүлжээ.
Гэвч Ардчилсан нам Эрүүл
мэндийн яамыг авахаар хөөцөлдөж байгаа гэх сураг дуулдав. Ямартай ч МАХН мэргэшсэн эмчээ сайдаар томилуулахаар
өргөн барих бололтой юм. Харин АН энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авахаас эзэнгүй
яам эзэнтэй болж, гацаанд орсон ажлууд хөдөлгөөнд орох магадлалтай. Өнөөдөр
Засгийн газар хуралдана. Энэ үеэр МАХН-ын саналыг хэлэлцэж магадгүй.
А.Аюуш