Монголын
бахархалт зүйлсүүдийг \”Гиннес”-ийн номонд бүртгүүлж, басхүү бүртгүүлээгүй олон
зүйл байгаагийн нэг нь Монгол тэмээ билээ. Хоёр бөхтэй тэмээний орон Монгол Улс
дэлхийн ихэнх оронд байдаггүй хоёр бөхтэй тэмээнийхээ тоогоор олон улад
тэргүүлдэг бөгөөд ирэх гуравдугаар сарын 6-7-нд жил бүр болдог \”Түмэн тэмээний
баяр”-аар 1000 бус 10 мянган тэмээ цуглуулж \”Гиннес”-т бүртгүүлэхээр болсон
байна. Ирэх онд \”Гиннес”-ийн номд бүртгүүлэх асуудлаар өчигдөр Өмнөговь аймгийн
тэмээтэй иргэдийн уулзалт болж, бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ.
Өмнөговийнхон \”Мянган
тэмээний баяр”-ыг 1997 оноос хойш жил бүр зохион байгуулж, жуулчдыг татах үйл
ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэмээн полог Монголд хөгжүүлэх тал дээр нэлээд
ажиллажээ. Учир нь нэг бөхтэй тэмээг бодвол хоёр бөхтэй тэмээгээр поло тоглоход илүү хялбар, тэнцвэртэй байдгийг
гаднынхан онцолдог байна. Сонирхуулахад, гаднынхан тэмээн полоноос гадна тэмээн
уралдааныг нэлээд гүй сонирхдог байна. Тэмээ нь мориноос дутахааргүй давхиж 12
км/цаг хурдалдаг ч морьтой харьцуулахад харьцангуй хол буюу 50 км-ийн алсаас
уралдаж чаддаг байна.