Цагдаагийн хошууч бүсгүй аминд хүрсэн Б гэгч этгээдийг
Хан-Уул дүүргийн Арцат гэх газрын ойролцоо айлын эзгүй байшинд бүгэж байхад нь
баривчилсан байна. Б байцаалтын явцад гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр 26-27-нд шилжих шөнө БЗД-ийн нэгдүгээр хорооны
нутагт оршин суух цагдаагийн хошууч Ц болон түүний аавыг хутгалж амь насанд нь
хүрсэн юм. Мөн Ц-ийн ээж болон ахыг нь хутгалж гэмтээжээ.
Гэвч Ц-ийн ээж нь шархаа даалгүй бямба гаригт нас барсан
тухай эх сурвалж мэдэгдлээ. Харин ах нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байгаа ч биеийн байдал хүнд байгаа гэв.
Амар