АН Үндэсний бодлогын хороондоо энэ сарын 5-ны өдөр ротаци явуулсан байна. Энэ хүрээнд 116 гишүүнээ Үндэсний бодлогын хорооноос хасчээ. Тус намын ҮБХ-ноос хасагдсан гишүүд дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр нар багтжээ. Тэднийг жилийн 3 сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай гэсэн үндэслэлээр хассан аж. Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн цахим хаягт “Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн жиргэсэн байна.