Пёнчан-2018″ өвлийн XII паралимпийн наадам хөшгөө нээхэд 2 хоног үлдээд байна. Энэ удаагийн паралимп нь энэ сарын 9-18-ны өдрүүдэд 9 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 51 улсын 500 гаруй тамирчид 6 спортын 80 багц медалийн төлөө өрсөлдөх аж. Өвлийн паралимпд наадамд уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей болон кёрлингийн төрлүүд багтдаг байсан бол энэ удаагийн наадамд сноубордын спорт анх удаагаа багтаж байгаа нь онцлогтой.
Монгол улсын баг тамирчид өвлийн паралимпийн наадамд 4 дэх удаагаа мөрөө гаргах гэж байна. ОУХМ Б.Ганболд өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр байрт шалгарч “Пёнчан-2018” паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан. Манай тамирчин гүйлтийн цанын 1 км, 10км, 20 км-ийн зайд, энэ сарын 12, 14, 17-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин уралдах хуваарьтай байна.