МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр гэргийн МУГЖ, дуучин Т.Баясгаланд зориулж хайрын шүлгийн уралдаан зарласан. Энэхүү уралдааны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа. Хайрын шүлгийн уралдаанд 1000 гаруй уран бүтээлчид шүлгээ ирүүлснээс шилдэг есөн оролцогчийг шалгаруулж, шагналыг гардуулсан юм. Шагнал гардуулах арга хэмжээнд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан, Төрийн соёрхолт, “Болорцом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ С.Эрхэмбаяр, “Болорцом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, Яруу найрагч Р.Эмүжин болон тэмцээний шилдгүүд оролцжээ.
Тэмцээний тэргүүн байрт, “Болорцом”-ын тавдугаар байрын эзэн, яруу найрагч Л.Ганзул шалгарч, Япон улсад зорчиж, сүмо үзэх эрхээр шагнуулсан бол, удаах байранд яруу найрагч Л.Түмэнжаргал орж “iPhone X” утсаар, гутгаар байрт яруу найрагч Ш.Бадам орж Samsung J7 утсаар шагнуулсан байна. Харин тусгай байрт орсон яруу найрагчид болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч, СГЗ Д.Дашдондов, яруу найрагч Х.Мөрөн, Б.Болдсүх, С.Шүрэнцэцэг, Б.Баттулга, Э.Бат-Эрдэнэ нарыг 32 инчийн өнгөт зурагтаар шагнуулжээ.