Өчигдөр нийслэлийн Багануур дүүрэг, \”Задгай\” гэр хорооллын \”Нарийний….\” тоот гудамжны нэгэн айлын таван ханатай гэр шатаж, дотор нь байсан долоон сартай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэдийгээр дуудлагын дагуу гал унтраах ангийн алба хаагчид очиж галыг унтраасан ч хүүг аврахад оройтсон байсан аж. Энэ хэрэгийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлжээ.
Э.Төгс