Нэг үеэ бодвол
Монгол Улсад хүнсний дэлгүүрүүдийн үйлчилгээ, стандарт дээрдэж дэлхийн жишиг
рүү ойртсон. Гэхдээ импортын бүтээгдэхүүний хувьд дэлхийн жишгээс хэдэн арав дахин
доогуур байгаа юм. Учир нь гадаадаас оруулж ирсэн гэхээрээ л багадаа 2-3 нугалж
зардаг байдал томоохон сүлжээ супермаркет гэлтгүй ажиглагддаг. Ялангуяа оруулж
ирж байгаа орон нь монголчууд тэр бүр зорчоод байдаггүй Хятад, Орос, Солонгосоос өөр
орон байвал бүр олон нугалж зардаг юм. Жишээ нь, Америкаас монгол мөнгөөр 1000 төгрөгөөр худалдаж
авсан барааг энд 10 мянган төгрөгөөр зарж байх нь энгийн үзэгдэл болжээ. Ямартай ч, энэ мэт импортын
барааны тухай дурдаад байвал дуусахгүй. Тэгвэл Оросын Новосибирийн \”Евростайл”
/Eurostyle/ хүнсний сүлжээ
дэлгүүр Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод өөрийн салбараа нээхээр
төлөвлөжээ. Тус компанийн гүйцэтгэх захиал Наталья Перевозчиковагийн хэлснээр,
ирэх 2016 оны эхний хагаст багтаан Улаанбаатарт \”Eurostyle”-ийн салбар нээгдэх аж. Тэрбээр мөн \”Монголд өнөөдөр
худалдааны зах зээл Орос шиг сайн хөгжөөгүй байна. 5-6 жилийн шаардагдана\” гэж
хэлжээ. Ямартай ч, ирэх оноос Монголд европ стандартыг мэдрүүлсэн, Европын
бүтээгдэхүүнийг хэт өндөр үнээр бус үйлдвэрийнх нь шахуу үнээр худалдан авах
боломжийг бүрдүүлсэн Оросын хүнсний дэлгүүр нээгдэх аж.