-Монгол бичиг
дэлхийн хамгийн хэцүү хэл үү-
Гадаад хэл
сонирхдог хүмүүсийн гадаад танилаасаа асуудаг түгээмэл асуулт нь \”Монгол хэл сурахад амархан уу\” гэх өгүүлбэр. Нэлээд олон гадаад хүнээс ингэж асуухад монгол хэл
үнэхээр хэцүү. Чанга ярьдаг ч хурдан ярьдаг болохоор ойлгоход төвөгтэй, ер нь
их хэцүү хэл гэж байсан юм. Тэгвэл \”Atlas & Boots” хэмээх аялагчдад зориулсан веб сайтад дэлхийн
хамгийн хэцүү найман хэлийг тодруулжээ. Эдгээр найман хэлийн дотор Монгол хэл
багтсан байх бөгөөд Монголтой хамт Япон, Хятад, Солонгос, Араб, Эстон, Финлянд,
Унгар хэлүүд хамгийн хүнд ангилалд оржээ.
\”Atlas & Boots”сайтад бичсэнээр дэлхий дээр 7000 гаруй хэл байдаг бөгөөд үүнээс 2650 гаруйгаар
нь дэлхийн хүн ам ярьдаг аж. Нэгэн үе дэлхийн хамгийн хэцүү хэлээр
эскимосчуудын хэл нэрлэгдэж байсан бөгөөд судлаачдын тэмдэглэснээр устаж үгүй
болж буй хэлүүд хамгийн хүнд байдаг гэдэг. Дэлхий дээр хоёр тэрбум хүн ярьдаг
хэл байхад хоёрхон хүн ярьдаг ч хэл байсан /Мексикийн нэгэн мөхөж буй омгоос
амьд үлдсэн хоёр хүн хоорондоо ярьдаг байв/ бөгөөд Монгол хэл дэлхийн хамгийн
хэцүү хэлүүдийн тоонд орж байхад энэ хэлийг бодвол харьцангуй мөхөж буйд
тооцогддог Монгол бичиг дэлхийн хамгийн хэцүү хэл гэхэд хилсдэхгүй л болжээ.