Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт \”Их наран- Вокзал” чиглэлд явж байсан автобус автобусны буудал мөргөж, айлын хашаа руу орсон аймшигтай осол өнгөрсөн бямба гаригт гарчээ. Ослын улмаас нэг хүн нас барж, 9 хүн гэмтжээ. Тодруулбал, автобусны буудал дээр байсан есөн иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгдэж автобусны буудал дээр зогсож байсан нэг хүн нь нас барсан аж. \”Сутайн буянт” ХХК-ийн 21-73 УНБ улсын дугаартай Daewoo BS-106 маркийн автобусыг жолооч Б жолоодож явсан юм байна. Уг хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байгаа аж.