Азийн Хөгжлийн
Банк Монгол Улсад 3 сая ам.долларын олгохыг баталжээ. Гэхдээ энэ мөнгийг Японы
Засгийн газраас олгох бөгөөд зарцуулалтыг нь Азийн Хөгжлийн Банк хянах гэнэ. Монгол
Улс хүн ам сийрэг баруун аймгийн сургуулийн дотуур байруудыг шинэчлэх төсөл
боловсруулсан бөгөөд уг төслийг Японы Засгийн газар санхүүжүүлж дээрх 3 саяыг
олгох аж. Азийн Хөгжлийн Банкны боловсрол хариуцсан мэргэжилтэн, Японы иргэн
Асако Маруямагийн хэлснээр, Монгол Улсын баруун аймгийн сургуулийн дотуур
байрууд 1970, 1980-аад оны үед баригдсан хэрэглээний цэвэр усгүй, халаалт,
ариун цэврийн шаардлага хангаагүй, бороо, салхины хамгаалалт байхгүй туйлын
хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг байна.
Э.Төгс