Германы алдарт \”Montblanc” /Монтбланк/ компани Их эзэн Чингис хааны
нэртэй үзэг бүтээжээ.
\”Монтбланк” компанийн энэхүү үзэг дэлхийн бараг хамгийн
үнэтэй үзэг болчих шиг боллоо. Нэг бүр нь 180 сая төгрөгийн үнэтэй энэхүү
үзгийг алт, цагаан алтаар урласан агаад хязгаартай буюу ердөө 35 ширхгийг
бүтээжээ.
Гэхдээ энэхүү 35 үзэгний ердөө 10-ыг энэ л Монголд худалдаалах гэнэ.
Энэхүү үзэгний их бие 925 сорьцтой мөнгө, 750 кратын алтан хошуу, 0.5 кратын
алмазан шигтгээтэй бөгөөд Монголын эртний эд зүйлс болон Монгол ахуйг дүрсэлсэн
зурагнуудтай хосгүй бүтээл аж.
Дашрамд дурдахад, үүнээс өмнө Италийн \”Ancora” /Анкора/ компани \”Чингис хаан” хэмээх үзэг
бүтээж байсан бөгөөд Германы компанийн бүтээлийг бодвол харьцангуй хямд үнэтэй
88 ширхэг үзэг бүтээж байжээ.
Э.Төгс