Технологийн тэргүүлэгч “Netflix” компани АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэргий Мишель Обама нараас нэгэн шагнал хүртэж магадгүй болоод байна. Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр экс ерөнхийлөгч эхнэрийнхээ хамтаар телевизийн цуврал шоу бүтээлгэхээр ярилцаж байгаа аж.
“Netflix” компанийн төлөөлөгч хэлэхдээ илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Уг шоу нь Доналд Трамп болон консерватив бодлогод тайлбар өгөхийн оронд нөлөө бүхий түүхүүдийг сөхөн онцлох юм байна.
Шоунд Обама түүнийг ерөнхийлөгч байхад яригдаж байсан эрүүл мэндийн халамж үйлчилгээ, цагаачлал болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай сэдвүүдээр харилцан яриа өрнүүлж, модераторын үүрэг гүйцэтгэх аж.
Орчуулсан Б.Болормаа