Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлж, иргэд автобус хооронд 30 минутын дотор шилжиж суувал үнэгүй хэмээн Нийтийн тээврийн газраас мэдэгдэж байсан. Гэвч одоогоор автобусны маршрут богино рейсэнд орсон ч дамжин суултын хөнгөлөлтийн асуудал шийдэгдээгүй байгаагаас иргэд хохирч байгаа юм. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг ирэх есдүгээр сард багтаан шийдвэрлэнэ гэдгийг мэдээлж байна. Тодруулбал, \”Улаанбаатар смарт карт” компани эхний ээлжинд 700 мянга гаруй цахим картыг худалдаанд гаргаад буй. Уг картуудыг борлуулж дууссаны дараа дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдэх аж. Одоогоор цахим карт худалдаалж эхэлснээс хойш 250 мянга гаруй иргэн цахим картаа худалдан авсан байна. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн газраас иргэдэд хандан есдүгээр сарын 1-нээс бэлэн мөнгөөр зорчиход 1000 төгрөг байхаар шийдвэрлэсэн тул цахим картаа цаг алдалгүй худалдан авахыг уриалжээ.