Facebook – ыг үндэслэгч, дэлхийн хамгийн баян эрчүүдийн нэг Марк Цукерберг болон түүний эхнэр Приссилла Чан нар өчигдөр 4 цагийн үед охинтой болжээ. Түүний эхнэр хэд хэдэн удаа жирэмсэлсэн ч тогтоож чадахгүй хосууд шаналж байсан ч хүсэн хүлээсэний эцэст хүүхэдтэй болж байна. Тэрээр охиндоо Макс хэмээх нэр хайрлажээ.
Энэхүү сайхан мэдээг сонссон Марк Цукерберг өөрийн хувьцааны 99 хувийг сайн үйлсэд хандивлана гэдгээ зарлалаа. Түүний хувьцааны 99 хувь одоогийн байдлаар 45 тэрбум ам. доллароор үнэлэгдэж байна.
Тэрээр цахим хуудсандаа: Бид бяцхан охиноо энэ ертөнцөд ирсэнд нь туйлын баяртай байна. Охиндоо эрүүл энх, амар амгалан, айх айдасгүй, итгэл найдвараар дүүрэн байгаасай гэж хүсэж байна.
Тэгш эрхийн төлөө зүтгэж, эрүүл мэндийн салбар сайжирч, өвчнийг эдгээхийн төлөө тэмцэж, ядуурлыг бууруулж, мэдлэг өсөн нэмэгдэж, бүх салбарт технологийн дэвшил гарсаар байна. Үүнийг хийж, бүтээж байгаа хүмүүстэй нэгдэн өөрийн хувьцааны 99% – ыг ирээдүйн үр хойчдоо, сайн сайхныг төлөө хандивлах болно. Өөрийн охиндоо сайн сайхан бүхнийг хүсэж байгаа шигээ бүх хүүхдүүүд эрүүл энх, аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна … хэмээн бичсэн байна.
эх сурвалж: emegteichuud.mn