Олон нийтэд хэт нээлттэй хүн бол Зам тээврийн сайд М.Зоригт. Олон нийт түүнийг ямар малгай өмсдөг, ямар кофи уудаг, ямар хоббитой гэдгийг ээжээс нь илүү мэдчих гээд байдаг. Тийм л нээлттэй хүн. Магадгүй алхам бүртээ зураг дарж, баримтжуулж, жиргэж явдаг болохоор тэр биз.
Тэгсэн зам тээврийн сайд өнөөдөр өглөө олон нийтийнхээ дуранд тун таагүйхэн байдалтай өртөж. Тодруулбал, сайд замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогсож байгаад бусдын дуран өртчихжээ.
Түүний автомашин тэмээнээс тэмдэгтэй. Тиймээс ч замын хашлага давуулан тавьсан автомашиных нь зургийг дарж баримтжуулсан залуу \”Зам тээврийн сайд дүрэм зөрчөөд байна уу даа\” хэмээн жиргэсэн байна.
Тэгсэн хариуд нь М.Зоригт сайд \”Дугуй яагаад/хагараад/ зайчлаад яасан/хашлага давуулан тавьсан/. Тусалсан залууд их баярласан шүү\” хэмээн жиргэжээ. Тэгсэн түүний хариуд \”селфи хийх дуртай хүн уг нь хагарсан дугуйныхаа хажууд зургаа даруулмаар юм\” хэмээн мушгих хүмүүс цөөнгүй байна. Нээлттэй хүний зовлон гэж…