Өчигдөр /2015.12.02 11:30/ Зурагт-Яармаг чиглэлийн
автобус өвс ачиж явсан портер автомашиныг мөргөж ноцтой осол гаргасан. Үүний
улмаас зургаан хүн гэмтэж, яаралтай тусламж аваад байгаа юм. Мөн мөргүүлсэн
портерын жолоочийн бие хүндэвтэр байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байв.
Тэгвэл ослын улмаас Яармагийн шинээр тавьсан төмөр
гүүрийн даацын багана гэмтэл авч, түр хугацаанд хаахаар болсон тухай Замын
цагдаагийн газраас мэдээллээ. Хэр хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй
байгаа. Энэ хугацаанд нөгөө гүүрийг хоёр урсгалтай болгож зохицуулалт хийж
байгаа аж.