Нийслэл хотод гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирэн борлуулж буй бизнес эрхлэгчдийн бараг 90 хувь нь Эрээнээс бараагаа татдаг гэдэг. Тэгвэл Эрээн рүү явах гэж вокзал дээр очиж, галт тэргэнд сууж, тэндээсээ бууж автобусанд сууж гэх мэтээр олон шат дамжлага дамжиж басхүү зуны халуун, өвлийн хүйтэн, цаснаар, борооноор олон бууж, суудаг хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан шинэлэг гүйлчилгээ нэвтрүүлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Эрээн шууд том оврын автобус явдаг болжээ. \”Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар” чиглэлийн улс хоорондын нийтийн тээврийн энэ үйлчилгээний эхнийх болсон анхны автобус өчигдөр орой 21:00 цагт Баянзүрх автовокзалаас хөдөлжээ. Тасалбарын үнэ том хүн 55000 төгрөг, хүүхэд 27500 төгрөг юм байна.
Э.Төгс