\”Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Т.Лхагвасүмбэрэл хэмээх залууг өнгөрөгч 11 дүгээр сарын 11-ний өдөр учир битүүлэг байдлаар амиа алдсан байсныг олсон билээ. Тэрбээр \”Аютомашинаа грашдаа
тавьчихаад ирье” хэмээн нийслэл хот дахь гэрээсээ гараад сураггүй болж зургаан
өдрийн дараа Хөвсгөл нуурын эргээс цогцос нь олдсон бөгөөд энэ хэрэгт түүний
ажиллаж байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг
сэжиглэж эхэлсэн юм. Энэ нь ч үнэний мөртэй болохыг хамт ажиллагсад болон
Гурвастэс сумынхан үзэж байгаа юм.
Тэгвэл тусгай хамгаалалттай Тост,
Тосонбумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн
компани байдаг бөгөөд тэдгээр компаниуд Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авахуулах ажлыг
амжилттай зохион байгуулсан Т.Лхагвасүмбэрэл
залуугийн үйл хэрэгт ихээхэн эгдүүцдэг байсан аж. Магадгүй үүнээс болж тэрбээр
амь насаа алдахаасаа өмнө гурван удаа халдлагад өртөж, тэр бүртээ хутгалуулж
байсан байх. Тиймдээ ч бусдын заналхийлэл, сүрдүүлэг дор удаан явсан ирвэс хамгаалагч залуу \”Миний амь насыг хамгаалаач\” хэмээн цагдаа нараас тусламж хүсэхэд
өөдөөс нь \”Монголд халдлага байдаггүй юм. Чи өөрийгөө хутгалчихсан юм биш үү”
хэмээн хэлж элэг доог хийсэн гэх бөгөөд өдгөө хэн гэгч цагдаа тэгж хэлснийг
шалгах ёстой. Учир нь орон нутгийн компанийн удирдлагуудтай холбоотой хэмээн
хардах нутгийн иргэд бишгүй байгаа юм.
Түүнчлэн талийгаач Т.Лхагвасүмбэрэл Тост,
Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад
авахуулаад зогсохгүй улсын тусгай хамгаалалтад авах
саналыг удаа дараа гаргаж, уг санал хэлэлцэгдэх шатандаа
явж байх үед тэрээр амиа алдсан юм. Үүнээс түүний энэ саналыг эсэргүүцэгчдийн аль нэг нь
амь насанд нь хүрсэн байх магадлалтай юм. Ямартай ч, өчигдөр Монгол Улсын
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд \”Тост, Тосонбумбын нурууг хамгаалцгаая”
сэдвийн дор хэлэлцүүлэг болж хэлэлцүүлгийн үеэр Тост,
Тосонбумбын нуруунд дөрвөн компани үйл ажиллагааг
явуулж буйг онцлов. Мөн энэ
үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл \”Хөвсгөл нутгийн хүү, ирвэс судлаач
Т.Лхагвасүмбэрэл Тост, Тосонбумбын нурууг
хамгаалахын төлөө явж байгаад учир битүүлгээр амиа алдсанд гүнээ харамсч байна” хэмээгээд Гурвантэс сумаас ирсэн иргэдийг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон тус
суманд ашигт малтмал олборлодог компани, түүний дотор УИХ-ын гишүүн
Б.Чойжилсүрэн нартай заавал уулзаад буцах хэрэгтэй” хэмээн захисан юм.
Харин УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн
сайд Н.Батцэрэг \”УИХ, Засгийн газарт Тост, Тосонбумбын нурууг улсын
хамгаалалтад авах асуудлыг оруулж энэ онд багтаан хэлэлцүүлнэ” гэдгийг нутгийн
иргэдийн өмнө амласан байна. Ямартай
ч, Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн
хүсч байсан үйл хэргийг бүтээхээр болж байх шиг байна. Гэхдээ хүний амь үрэгдсэн хойно нь бус өмнө нь
хийх байсан юм гэсэн бодол хэлэлцүүлэгт орсон хүн бүрт төрсөн буй заа. Нөгөө
талаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ирвэсээс гадна хавтгай, хулан, мазаалай
зэрэг нэн ховор ан амьтан болон ховор 20 гаруй зүйл шувууд нутаглаж, басхүү заг, тоорой, хайлаас зэрэг төгөл
модтой, рашаан булаг олонтой гэнэ.Мөн
энэ газраас \”Дэлхийн ирвэсийн судалгааны ажил” эхэлж байжээ.
Харамсалтай
нь энэ бүс нутаг тхайгуулын болон ашиглалтын олон лиценз олгосон бөгөөд хамгийн том газар нутгийг нь УИХ-ын Б.Чойжилсүрэнгийн 50 хувийг эзэмшдэг \”Саус
Гоби Коэл Транс” /Өмнөговийн
нүүрсний тээвэр/ хэмээх компани эзэмшин үйл ажиллагаа явуулдаг байна.
Э.Төгс