Монгол залуус
яагаад гадаадыг зорино вэ. Тэнд хөдөлмөрийг эндхээс илүү үнэлдэг болохоор тэр. Түүнээс биш ажил хийж чаддаггүйдээ хилийн чанадыг зорьж, ардах амьдралаа хөсөр хаяагүй. Үнэндээ Монгол залуус авч буй цалингаа голсондоо л ажил хийдэггүй.
Нэгэн тоо бодьё. Өнөөдрийн байдлаар Монголын Улсын өдрийн дундаж цалин 10 мянган
төгрөг байна. Имй мөнгөөр бүтэн өдөр ажиллаад автобус унаа, өдрийн нэг хоол, утасны нэгж, тамхи
гээд түүнээс нь үлдэх мөнгө тун цөөхөн. Ар гэртээ ахиу мөнгө өгч, тэд нь амар тайван байлгадаг бол Монгол залуус ажлаа тайван, тогтвортой хийнэ. Солонгост өдөрт
10-12 цаг, дээр нь илүү цаг хийж хэдэн жил явсан залуусын ганцхан зүйл хүсдэг,
тэр нь \”Монгол Улс хэзээ нэг хүний хөдөлмөрийг зүй ёсоор нь үнэлдэг болж,
ардчилсан феодал ёсноосоо салах юм бол доо” гэсэн хүсэл. Монгол Улс ардчилсан
орнууд дотроо хүний хөдөлмөрийг хамгийн дорд үздэг, хатуухан хэлбэл мөлжигч орон бөгөөд өдрийн хэрэглээнээс илүү гардаггүй
өдрийн цалин нь ийнхүү анти амжилтын эзэн болгожээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд
цалингийн дундаж хэмжээ 300 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь өдрийн 10 мянган
төгрөг гэсэн үг. Харин цагт шилжүүлбэл, Монгол Улсын ихэнх иргэд нэг цаг
хөдөлмөрлөснийхөө дүнд 1000 төгрөг /0.5 ам.доллар=50 цент/ халаасалж байна. Мэдээж ажил хийж буй хүн
зарлага гаргадаг бөгөөд зарлагаасаа бараг давахгүй цалин олгодог тогтолцоотой
Монгол Улс дэлхийн хамгийн ардчилсан \”шулаач” улсаар тодорчээ.