Монгол улсын Далай даян Дархан аварга, Хөдөлмөрийн баатар , МУГТ Д.Цэрэнтогтох энэ сарын 26-нд таалал төгссөн билээ. Түүний дурсгалыг хүндэтгэн нутгийн зөвлөл, \”Их Монголын хүчтэн” дэвжээнээс мэдээлэл хийж, \”Д.Цэрэнтогтох сан” байгуулах болсноо дуулгав.
\”Д.Цэрэнтогтох сан” нь Үндэсний бөх сонирхогч залуусыг бэлтгэх, аваргын алдар сууг мөнхжүүлэх зорилготой юм. Мөн жил бүр аваргын нэрэмжит бөхийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Их аваргыг эцсийн замд нь үдэх хүсэлтэй зон олон энэ сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 2 хүртэл \”UBH” төвд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлж болох юм. Аваргыг ирэх сарын 2-нд Өвөрхангай аймагт нутаглуулах гэнэ.