Дотоодын зах зээлд гурил, гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийг хязгаарлах, хомсдол үүсгэхгүй байх зорилтын дагуу ХХААЯ, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч \”Талх чихэр” компани хооронд 1 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичигт ХХААЯ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан гурилын үйлдвэрт стандартын шаардлагад нийцсэн хүнсний улаанбуудайг тогтвортой нийлүүлэх харин үйлдвэрлэгч \”Талх чихэр” компани нь \”Атар” талхны зах зээлийн бөөний худалдааны үнийг 1100 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тусгажээ. Түүнчлэн үйлдвэрлэгчийн зүгээс \”Атар” талхны үйлдвэрлэлийн талаархи болон зах зээлд нийлүүлсэн талхны үнэ, хэмжээний талаарх мэдээллийг сар бүр нэгтгэн салбарын яамандаа мэдээлнэ.
Энэ үеэр \”Талх чихэр” компаний гүйцэтгэх захирал М.Базар-Ууган \”Манай компаний зүгээс салбарын яамныхаа бодлого шийдвэрийг дэмжих мөн хэрэглэгчдийнхээ эрх ашиг, худалдан авах чадварыг дээдэлсний үндсэн дээр түүнчлэн нөгөө талаас яамнаас манай үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох гурилыг тогтвортой үнээр тээрэмдэж өгдөг гурилын үйлдвэрүүдэд чанартай буудайг нийлүүлэхээр тохиролцсны үндсэн дээр \”Атар” талхыг 1100 төгрөгөөс дээш үнээр борлуулахгүй байхаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талх үйлдвэрлэхэд гурилын чанар, цавуулаг маш чухал бөгөөд цавуулгийн хэмжээ 28 хувиас дээш байх хэрэгтэй байдаг” гэв.