Ерөнхий сайд асан
Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал ирэх даваа
гаригт болно. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүх
хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн
удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон юм. Мөн шинжээчдийг
оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байсан билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүнэ. Л.Гансүхийг Шинэчлэлийн
Засгийн газраас хэрэгжүүлсэн \”Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг
завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм.