“Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцож, шүүгчид авлига авдаг тухай ярьсан. Хэрвээ хүсвэл баримт дэлгэнэ гэдгээ ч тэрээр мэдэгдсэн. Харин ШЕЗ-өөс үүний хариу болгож бүх шатны шүүгчдийн ХОМ-ийг олон нийтэд ил болгосон юм. Мөн Х.Нямбаатар гишүүнд хандаж, ярьсан зүйлийнхээ талаарх баримт нотолгоог ил болгох, хэрвээ баримт үгүй бол шүүгчдийн нэр хүндийг гутаасан гэж үзэн уучлал гуйх шаардлагыг хүргүүлсэн байдаг.
Тэгвэл уг шаардлагын хариу болгож УИХ-ын гишүүн Х.Нямбаатар доорхи албан бичгийг ШЕЗ-д хандан гаргажээ. Тэрээр ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, баримт нотолгоогоо Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагад гаргана гэсэн байна.