АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч нар 2016 оны сонгуулиас өмнө байгуулсан нууцыг үл задлах гэрээг зөрчсөн хэрэгт буруутгаж порно жүжигчин бүсгүйгээс хохирлын 20 сая долларыг нэхэмжилжээ. Сторми Даниэлс нь тус гэрээг 20-иос доошгүй удаа зөрчсөн гэж өмгөөлөгчид үзсэн байна.
Жүжигчин эмэгтэй 2006 онд ноён Трамптай холбоотой болж, энэ харилцаа нь долоон сарын хугацаанд үргэлжилснийг мэдэгджээ. Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коуэн бүсгүйг чимээгүй байлгахын тулд өөрийн мөнгөнөөс 130,000 доллар төлснөө хэлсэн байна.
Ерөнхийлөгч Трампын хувьд ийм төрлийн хэрэгт холбогдсон нь анхны тохиолдол боловч тэрээр хэргийг үл тоосорложээ. Харин Сторми Даниэлсийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Стефани Клиффорд нь мөн л нууцыг үл задруулах гэрээг зөрчөөгүй гэдгээ баталж, нээлттэй бус гэрээ байгуулахаар зорьж байгаа аж.
Б.Болормаа