Фолирда мужид Cirque du Soleil циркийн агаарын гимнастикч тоглолтын үеэр барьсан гар мултарч өндрөөс унаж нас барсан талаар WFLA телесувгаар дамжуулжээ.
Жүжигчин 38 настай Янн Арно цагригаар харьцангуй хүнд бус үзүүлбэр хийж байгаад гар нь мултарч унасан байна. Залууг эмнэлэгт хүргэсэн ч тэр нас баржээ. Циркийн ажилчидын ярьсанаар Арно бол туршлагатай гимнастикч, циркт 15 жил гаруй хугацаанд ажиллаж байсан гэнэ. “Циркийн жүжигчид бүгд л цочиролд орсон бөгөөд гунигт явдалд бүгд харуусаж байна. Янн бидэнтэй 15 жил хамт байсан, түүнийг мэдэх хүн бүр л дотно хайрладаг байсан”-гэж Cirque du Soleil-ийн дарга Даниэль Ламарре ярьжээ.
Ц.Пүрэвдорж