Америкийн тагнуулын байгууллага Хойд Солонгостой албан ёсны бус холбоог тогтоосон бөгөөд түүгээр мэдээлэл дамжуулах юм. Энэ талаар CBS News өөрсдийн авсан мэдээлэл дээр үндэслэн мэдэгдэж байна. Холбооны шууд сувгаар юуны өмнө ТТУ ажиллах болно.Тус байгууллагын дарга асан төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Майк Помпео НҮБ-ын Төрийн департаментын замаар байгуулагдсан дипломат сувгийг алгасан нууц сувгаар харьцах “чимээгүй дипломат” хэлбэрийг дэмждэг юм.
Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсоныг, Пхеньянтай Цагаан ордонд байгаа холбооны ердийн хэрэгсэл ашиглаж байсан нь “хуучирсан “-арга гэж нэрлэсэн юм. Гуравдугаар сарын 9-д АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын тэргүүн Ким Чин Ин-тай уулзахыг зөвшөөрсөн. Хэлэлцээр таван сарын сүүлээр хийгдэхээр болжээ.
Ц.Пүрэвдорж