\”Mongolian
Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч,
сэтгүүлч Л.Болормаа уул уурхайн салбарт өрнөж буй урт хугацааны гэх тодотголтой
томоохон төслүүд нэрийн дор маш их хэмжээний мөнгө угаалт, завшилт, авлига
нуугдаж буй талаар үг цухуйлгадаг зоригтой сэтгүүлч байсан юм.
Тэрбээр өнгөрөгч
11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ учир битүүлгээр нас барсан бөгөөд
тухайн үед цагдаагийн байгууллага талийгаачийг гаднын нөлөөгүй нас барсан гэж
мэдэгдсэн ч цөөнгүй хүний шаардлагын улмаас үхлийн шалтгааныг нь тодруулахаар
задлан шинжилгээнд оруулсан юм. Тэгвэл түүний задлан шинжилгээний хариу гарч,
талийгаач дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан гэжээ.
Тодруулбал, түүний толгойн ар хэсэгт хүчтэй доргилт үүсэний
улмаас дагзны яс нь цөмөрч, доргилттой
холбоотойгоор гэмтлийн гаралтай
цус харвалт болж, энэ нь шууд
үхэлд хүргэсэн гэж албан ёсны
тайлбар хийв. Хамгийн хачирхалтай нь түүнийг гэртээ нас барсан гээд байгаа
бөгөөд гэртээ байгаа хүн ийм хэмжээний гэмтэл толгойдоо авна гэдэгт нэг л итгэж
өгөхгүй байгаа юм. Нөгөө талаас гаднаас орж ирэхдээ ийм гэмтэлтэй байсныг
үгүйсгэхгүй.
Ямартай ч, энэ хэргийг гаднын ямар нэгэн шахалт, дарамтгүйгээр
үнэн бодитоор илрүүлнэ гэдэгт хууль, хяналтынханд найдаж байна. Тэгээд ч
түүнийг нас барахаасаа өмнө зарим нэг хүмүүсийн талаар ноцтой баримт дэлгэсэн,
сонгууль дөхсөн нь бас үүнд нөлөөлсөн гэж үзэх хүмүүс олон байгаа юм.