\”Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” энэ сарын 19-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө.
\”Хүннү молл” цогцолборт болсон олимпиад зохион байгуулалт маш сайн боллоо. Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Oрос, Хятад, Америк, Унгар, Энэтхэг, Өмнөд Солонгос, Канад, Иран, Герман зэрэг 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Харин манай улсаас сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 баг, 50 тамирчин оролцсон юм. Ингээд 10 өргийн дараах байдлаар Ираны баг тэргүүллээ. Харин манай орны Завхан багийн тамирчид 9-р байрт, Монгол баг 10-р байрт тус тус шалгарлаа. Унгарт 2014 онд болсон Өсвөрийн олимпд 12-т шалгарч байсан амжилтыг даруй урагшлуулаа. Ингээд оюуны спортод амжилттай оролцсон Монголын шатарчин хүүхдүүдээ, багш дасгалжуулагчдад, тэмцээнийг эх орондоо өндөр төвшинд зохион байгуулсан Монголын Шатрын холбооныхондоо гүн талархал илэрхийлье.
Олимпиадын үеэр \”Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинарууд, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилтууд боллоо.
Эх сурвалж: tusgaar.mn