Энэ оны 2015 оны тавдугаар сарын
6-9-ний өдрүүдэд Катар улсын Доха хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн тажикийн
Зелимхан Юсуповоос допингийн шинжилгээгээр ВАДА, Дэлхийн допингийн эсрэг
агентлагаас хориглосон эм бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн тул түүний авсан мөнгөн
медалийг хүчингүйд тооцон хураан авч нэгдүгээр тойрогт 4:6 онооны харьцаагаар
түүнд ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд монголын бөх Г.Идэрхүүг 12:2
онооны харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн киргизийн бөх Э.Довдурбек Уулуд
мөнгөн медаль, мөнгөн медалийн төлөө барилдаанд түүнд мөн 2:7 онооны
харьцаагаар ялагдаж тавдугаар байранд орсон монголын бөх Г.Идэрхүүд хүрэл
медаль нөхөн олгох шийдвэрийг ДБНХ-ноос энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр
гаргасан байна.
Хориотой эм бэлдмэл хэрэглэсэн
тажикийн бөх З.Юсуповын барилдах эрхийг 2015 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс
2019 оны долоодугаар сарын 14-ний өдөр хүртэл 4 жилийн хугацаагаар хасаж
байгааг мөн мэдээлжээ.
\”Гацуур-Олимп” клубын бөх Г.Идэрхүү
нь энэ оны УАШТ-нээс 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан билээ.