НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антони Гутерреш Камеровын “Зимняя вишня” худалдааны төвд галд нас барагсдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн талаар НҮБ-ын ЕНБ даргын албан ёсны төлөөлөгч Фархана Хак мэдэгдлээ.
“Ерөнхий нарийн бичгийн дарга Кемеровын худалдааны төвд гарсан гал, олон хүний амь насанд хүрсэн мэдээлэлд гүнээ харамсаж байна. Оросын засгийн газарт болон ард түмэн, нас барагсдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хохирогсдыг түргэн эдгэрэхийг хүслээ”-гэж “РИА Новости” Хакийн үгийг иш татжээ.
Ц.Пүрэвдорж