Хятад улс Хэбэйгийн Шюн-Ань шинэ бүсийг байгуулах санал дурдсаны нэг жилийн ой өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд тохиож буй юм. Өнгөрсөн жилийн долдугаар сард Бээжингээс Баодин чиглэлийн Шюн-Ань шинэ бүсээр дамжин өнгөрөх хоёр хос хурдны галт тэргийг ажиллуулснаас хойш, Бээжин Шюн-Аний хооронд хамаатан садангаа эргэх, ажилдаа явах, бизнес, аялал жуулчлалын тогтмол зорчигчидтой болжээ.
Гуравдугаар сарын 30-ны байдлаар, Шюн-Аний 2 хос хурдны галт тэргээр давхардсан тоогоор 490 мянган хүн зорчиж, Шюн-Аний шинэ бүсэд байрлах Байгөү, Бай-Яндянь өртөөнөөс давхардсан тоогоор150 мянган хүн зорчсон нь нийт тооны гуравны нэг хувийг эзэлж байна.
Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр, Бээжингээс Хэбэйгийн Шюн-Ань шинэ бүс хүрэх хот хоорондын хурдны төмөр замыг байгуулж эхэлсэн бөгөөд байгуулж дууссаны дараа Бээжингээс Шюн-Ань хүрэхэд 30-хан минут зорчих болно. Тус галт тэрэгний хурд цагт 250 километр, 2019 оны есдүгээр сард шинэ онгоцны буудалтай зэрэг ашиглалтад орох юм.