Америкийн нэрт загвар өмсөгч, жүжигчин Ким Кардашян саяхан нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүний том хүүхдүүд болох Норт, Сейнт нар өөрсдийн бяцхан дүү охин Чикагод хандаж буй байдлын талаар сэтгэл хөдлөн ярьжээ. Тэд дөнгөж төрсөн бяцхан Чикагог “Бидний бяцхан гүнж” хэмээн өхөөрдөн энхрийлж байсан байна.
Ким Кардашян өмнө нь өөрийн Instagram хуудаснаа өөрийн хүүхдүүдийн зургуудыг дэлгэн тавьсан бөгөөд уг зурган дээр ах эгч нар нь бяцхан дүүгийнхээ хамар дээр нь энхрийлэн үнсэж байжээ. Ким уг зурган дээр өөрийн сэтгэгдлийг бичихдээ “Тэд түүнд маш их хайртай” хэмээн бичсэн байна.