Монголын Залуучуудын Холбооноос жил бүр
уламжлал болгон зохион байгуулдаг \”Хариу Нэхээгүй Тус” аян 17 дахь жилдээ
үргэлжилж байна. Залуучууд өөрсдийнхөө санаачилгаар эхлүүлсэн уг ажил нь амьдралын
баталгаажих түвшин доогуур амьдралтай бяцхан дүү нартаа туслах зорилготой юм.
Тус аяны хүрээнд 2014 оноос эхлэн Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэлэнгэ голын
бэлчрээр гол гаталж явaaд, найман сартай хүүгээ тэврэн харамсалтайгаар алга болсон Н.Саранчимэг
гэдэг эмэгтэйн өнчирч хоцорсон хөвгүүдэд бага ангиа төгсөх хүртэл нь Монголын
Залуучуудын Холбооноос хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангахаар болсон билээ.
Тэгвэл
өнчирч хоцорсон хүүхдүүд болох У.Ууганбаатар, У.Батсүх болоод тэдэнтэй цуг
амьдардаг 5 хүүхдийг энэ амралтын өдрүүдэд Монголын Залуучуудын Холбооны хамт
олон эргэн очиж хичээлийн иж бүрэн хэрэглэлийг нь гардуулж
өглөө. Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат байгууллагууд болох \”Төмөр
Трейд” ХХК, \”Bravo shop”-ийн салбар болох \”Baby bravo Mini bravo”, \”Ханбогд капитал”
ББСБайгууллагынхан хандивласан байна. \”Хэний
зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу\” гэж нэгэн суут хүн хэлсэн
байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний
хамгийн эрхэм чанар билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.