Өнгөрөгч 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд сэтгэцийн эмгэгтэй нэгэн эмэгтэй өөрийнхөө хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийг 36 настай, Д гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд сэтгэцийн эмгэгтэй нэгэн аж.
Тэрбээр хүүхдээ хөнөөснийхөө дараа өөрийгөө ч бас хутгаар гэмтээсэн байна. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.