БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх албан ёсны энэхүү айлчлал хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах болзол болох аж.
Айлчлалын үеэр, ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчянтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хөгжлийн төлөөлөх “Нээлттэй Ази” зэрэг сэдвийн дор зохион байгуулагдах Бө-Аогийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөжээ.
Бө-Аогийн чуулга уулзалтад Австрийн ерөнхийлөгч Вандербелл, Филиппиний ерөнхийлөгч Дутерте, Нидерландын ерөнхий сайд Марк Рутте, Пакистаны ерөнхий сайд Аббаси, Сингапурын ерөнхий сайд Лее Сиен Лоон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, ОУВС-гийн ерөнхий захирал Лагард нар мөн урилгаар оролцох юм байна.