Япон тэнгисийн эрэг дээрх Фуку мужид дөрөвдүгээр сард цас орсон нь сүүлийн 17 жилд үзэгдээгүй үйл явдал байсан талаар NHK телесувгийн мэдээллээс иш татан ТАСС мэдээллээ.
Уулархаг районд түүнчлэн Оно хотод цасны зузаан 7-оос 11 см хүрчээ. Энэ үед агаарын температур 4-5 градусаас дээш гарсангүй, ийм тохиолдол энэ районд голдуу, хамгийн хүйтэн улирал буюу хоёрдугаар сард л үзэгддэг ажээ. “Энэ бол дөрөвдүгээр сард тохиолдсон ер бусын үзэгдэл. Би гудамжинд гараад хүйтнийг мэдэрч маш их гайхсан”-гэж Оно хотын оршин суугч хэлжээ.
Энэ тунадас нь Фукуд сакура цэцэглэх улиралтай давхацсан ер бусын үзэгдэл боллоо. Үүний үр дүнд оршин суугчид цасанд дарагдан цухуйх тансаг сакурагийн зургийг сонирхон авч байлаа. Цаг уурчдын мэдээллээр Япон тэнгисийн эрэг хавиар ийм байгалийн үзэгдэл нь хүйтэн агаарын урсгал болоод агаарын даралт багассаны улмаар тохиолдсон гэжээ. Үүний дараа тус бүс нутагт бороо орох бөгөөд дараа нь хаврын дулаан уур амьсгал тогтох болно.
Ц.Пүрэвдорж