Австралд загасчин үхсэн акулд хагалгаа хийж түүнээс 98 үр төлийг нь аварчээ. Ер бусын видео бичлэг YouTube дээр нийтлэгджээ. 46 настай Мэтью акулын гэдэс хөдлөж байхыг хараад хагалгаа хийтэл олон зулзага гарчээ.”Би зөнгөөрөө л хийсэн. Урьд өмнө нь ийм зүйл хийж байгаагүй л дээ. Гэхдээ л загасчины үүрэг, тиймээс жижиг акулуудыг л аль болох түргэн аварахыг бодсон” –гэж түүний үгийг Daily Mail дамжуулжээ.
Мэтью тийм олон жижиг акулууд байна гэж бодоогүй. Тэгээд “хагалгаа” амжилттай болсны дараа тэдгээрийг усанд тавьсан бөгөөд харин эхийнх нь махыг гэр бүлтэйгээ идсэн байна.