Украины Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Игорь Жданов ОХУ-ын нутаг дэвсгэрт болж байгаа бүх тэмцээнд тамирчдаа оролцохыг хориглосон тушаал гаргасан билээ. Үүнээс үүдэж тус улсын бөхчүүд ОХУ-ын Каспийскэд болох насанд хүрэгчдийн ЕАШТ-д оролцохгүй хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны тэргүүн Ненад Лалович Украины эрх баригчдыг буруутгаж, энэ сарын эхээр Киевт болох өсвөрийн ЕАШТ-ийг зохион байгуулах эрхийг нь цуцалж, Македон улсад шилжүүлсэн. Хэрэв Украины бөхчүүд Дагестанд болох ЕАШТ-д оролцохгүй бол ДБНХ-ноос тус улсын тамирчдыг тодорхой хугацаагаар тэмцээнд барилдах эрхийг нь хасч магадгүй байдалд хүрээд байсан юм.
Харин Украины спортын сайд Жданов шийдвэрээ дахин нэг харж, бөхчүүдээ ЕАШТ-д оролцуулахаар шийдвэрлэсэн байна.