2014 оны 11 сарын 10-ны өдөр Үндэстэн.мн сайтад нийтлэгдсэн “Оюуны ундраа группээс хүлцэл өчиж, уучлалт хүсэх тухай” нийтлэл, залруулгатай холбогдуулан “Транс банк”-ны ТУЗ-ийн дарга асан Д.Энхтайван Иргэний шүүхэд өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан гэх гомдлын дагуу анхан, давах, хяналтын гурван шатны шүүхээр дээрх асуудал 2 жил дамжин үргэлжилж, Хяналтын шатны шүүхийн байгууллагаас Үндэстэн.мн сайтыг “Оюуны ундраа группээс хүлцэл өчиж, уучлалт хүсэх тухай” нийтлэлийг анх тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг шаардсан шийдвэр гарсан.
Үндэстэн.мн сайтын зүгээс 2014 оны 11 сарын 10-ны өдөр гаргасан нийтлэлдээ “…Транс банкны гэх Д.Энхтайван нь манай сайтад нийтлэгдсэн захиалгат гүтгэлгээ үнэн мэтээр олон нийтэд ойлгуулахын тулд УИХ-ын гишүүдэд хэвлэн тараагаад зогсохгүй Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд болон УИХ-ын гишүүдэд хүргүүлжээ” хэмээн нийтлэлийнхээ агуулгыг сайтар нягтлалгүйгээр мэдээлэл олон нийтэд хүргэж, иргэн Данзанбалжирын Энхтайваны ажил хэргийн болоод хувийн нэр хүндийн эсрэг үндэслэлгүй мэдээлэл тараасандаа “Үндэстэн.мн” сайтын редакци хүлцэл өчиж, албан ёсоор залруулга гаргаж байна.
“Үндэстэн.мн” сайтын редакци