Адгаад яахав дээ
Амьдрал болдгоороо л болно
Давшлаад яахав дээ
Дандаа ийм байхгүй
Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж
Алсаас сайхан сураг ирнэ
Үймрээд яахав дээ
Үнэн гадаа чинь ирнэ
Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт
Өөр юм хүмүүс боддог болно
Зүсэрсэн бороо татарч
Нороо дээл чинь эгшинэ
Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ
Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг
Хамаг бүхэн тайван болно
Хөдөлж яваа хөсөг
Зогсож байж ачаагаа чангалдаг юм
Хүний ухаан заавал сайхныг бараадна
Ухаан ухаанаа бараадаад
Улс олон минь дэгжинэ
Эв эеэ цэгцэлж
Эх орон минь хөгжинө
Эх сурвалж: biirbeh.mn