АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзах хүсэлтэй хэвээр байгаа гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс сэтгүүлчдэд мэдэгджээ. “ОХУ болон АНУ-ын эрх баригчид сайн харилцаатай байх нь дэлхий дахинд илүү дээр байх болно гэж Д.Трамп үзэж байна. Хоёр улс сайн харилцаатай байх нь Оросоос хамаарна. Бид үйлдлээрээ юу хүсч байгаагаа тодорхой харуулсан. Тиймээс тэд хандлагаа өөрчилнө гэж бид найдаж байна” хэмээн С.Сандерс ярьсан байна. Гэсэн хэдий ч тэрбээр хоёр улсын удирдагчид хэзээ уулзах талаар мэдээлэл өгөөгүй аж.