\”MCS”
группийн охин компани болох \”Орчлон 2” хүүхдийн цэцэрлэгийн усан усанд өнгөрөгч
12 дугаар сарын 22-нд дөрвөн настай хүүхэд унаж, багагүй хугацаанд байсан юм.
Уг хүүг Эх Нялхсын сэхээн амьдруулах тасагт хүргэсэн ч усанд живж удаан байсан
балчир хүүгийн тархи үхэжсэний улмаас нас барсан байна. Энэ хэргийг \”Орчлон 2”-ийнхон
ихэд нууцалж, сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй байсан бөгөөд мэдээлэл өгөхөөс
татгалзсан юм. Ямартай ч, \”Орчлон 2” цэцэрлэг долоо хоногт нэг удаа хүүхдүүдэд
усанд сэлэх хичээл ордог бөгөөд энэ үеэр дөрвөн настай хүү живснийг багш
анзаараагүй удаасан бололтой. Энэ хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Төгс