\”Ирвэс хамгаалах сан”-гийн
биологич 27-хон настай Т.Лхагвасүмбэрэл хэмээх залуугийн амиа алдсан хэргийг
түүний ар гэрийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсад нь гаднын нөлөөтэй гэдэгт
эргэлзэхгүй байгаа юм.
Түүнчлэн томоохон хүмүүс ч энэ хэргийг гаднын нөлөөтэй
хэмээн үзэж, янз бүрийн шалтгаанаар тодруулах гэж хичээж байна. Гаднаасаа
харахад нэг сайхан Монгол залуугийн амиа алдсан хэрэг мэт харагдавч цаана нь
дэлхийд нэн ховор, Улаан номонд орсон ургамал, ан амьтдын өлгий, Говийн
баянбүрд болсон Тост, Тосон бумбын нуруу болон цагдаа, нутгийн удирдлагыг
атгасан томчуудын асуудал яригдаж байгаа юм. Тодруулбал,
1. \”Ирвэс хамгаалах сан”-гийн биологич
залуу амиа алдахаасаа өмнө хэд хэдэн удаа хулгайлагдаж зодуулж, дарамтлуулж,
нэг дор гурван удаа хутгалуулж, бүр гүрээнийх нь судсыг хэрчих гэж оролдож
байсан.
2. Хутгалуулсныхаа дараа Т.Лхагвасүмбэрэл
цагдаа нарт хандахад тэд өөдөөс нь \”Чи өөрийгөө хутгалчихсан юм биш үү” гэж
элэг доог хийсэн бөгөөд өдгөө тэгж хэлсэн цагдаа нарыг яагаад олон нийтэд
зарлаж, ямар эх сурвалжаас тийм мэдээлэл авсныг тодруулж болохгүй байна.
3. Т.Лхагвасүмбэрэл Говийн баянбүрд Тост,
Тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авахуулах ажил энэ нурууг зөвхөн мөнгөний
төлөө сэндийчиж буй уул уурхайн компаниудын эрх ашигт харшилсан учир амиа алдсан бөгөөд энэ
хэрэгт уул уурхайн компани буруутай болохыг нотлох баримт эхнээсээ олдож
эхэлсэн.
4. Олон нийт болон томчууд анхаарлаа
хандуулаад байгаа ч илрэхгүй удаад байгаа нь Т.Лхагвасүмбэрэлийг сэтгэцийн
өвчтэй байсан эсэхийг нягталж байгаагаас болж байгаа юм байна.
5. Тэгэхээр түүнийг сэтгэцийн өвчтэй болгож
хэргийг дарах цаашлаад \”Чи өөрийгөө хутгалчихсан юм биш үү” гэж хэлсэн цагдаа
нарыг хамгаалах арга ажиллагааг нэлээд дээрээс цагдаагийн байгууллагад өгсөн
болж байна уу.
Тэгвэл Т.Лхагвасүмбэрэл агсны ар гэрийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсад нь
ид залуухан, эрүүл саруул түүнийг сэтгэцийн өвчгүй байсан хэмээгээд Олон улсын
бага хуралд илтгэл тавьж, гадаадын их дээд сургуулиас суралцах урилга авсан хүн
юу гэж сэтгэцийн юмтай байх вэ хэмээж байна. Нөгөө талаас талийгаачийн бусдад
хулгайлагдан магадгүй Хөвсгөлийг чиглэн явж байхдаа хийсэн гар утасны хоёр ч
бичлэг олдсонтой холбогдуулан түүнийг сэтгэцийн өвчтэй байсан, өөрөө өөртэйгээ
ярьдаг байсан тиймдээ ч өөрөө өөртэйгээ ярьсан бичлэгээ гар утсан дээрээ бичсэн
хэмээх итгүүлэхээр зүтгээд байна уу.
Магадгүй ингэж итгүүлж чадвал өмнө нь нэг
дор гурван удаа хутгалуулсан асуудлыг өөрт нь тохож болох байх. Ямартай ч,
сэтгэцийн өвчин гэх асуудлыг хэн гаргаж ирэв, Т.Лхагвасүмбэрэл агсныг тоогоогүй
цагдаа нар, нутгийн удирдлагуудад хэн нөлөөлөв гэдгийг тогтоох л ёстой асуудал
юм шиг санагдана. Нөгөө талаас уул уурхайн компанийн удирдлага дор ажилладаг
хүмүүс Т.Лхагвасүмбэрэлийг хөнөөсөн гэх хардлага нийгэмд үүсчихээд байна.
Төгс