\”Эрдэнэс Таван толгой” компанийн \”Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ эмчлүүлэхээр өнгөрсөн сард БНСУ-ыг зорьсон.
Тэгвэл С.Эрдэнэд \”Арьс нөхөх хагалгаа болон бусад эмчилгээг хийлгэж байгаа бөгөөд \”Эрдэнэс Таван толгой” компаниас эмчилгээний зардалд нь 130 сая төгрөг өгчээ.
\”Эрдэнэс Таван толгой” компанийн Цанхийн зүүн уурхайн ажилтнуудыг өөр компани руу шилжүүлэх асуудлыг эсэргүүцэн С.Эрдэнэ өөрийгөө шатаасан. Харин энэ явдлын дараа \”Эрдэнэс Таван толгой” компани 203 ажилтныг шилжүүлэх шийдвэрээ өөрчилсөн билээ.