Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудыг дахин цагдан хорьжээ. Өнгөрсөн оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсанХ.Тамир, Б.Амарбаясгалан нарыг өнгөрсөн 11 дүгээр сард батлан даалтад гаргасан билээ.
Харин тэднийг энэ сарын 6-нд дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, холбогдох хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.