Төрийн бүх төвшинд сахилга хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулж, мичин жилийн цас зудыг даван туулах боломжтой гэж ТВ сониноор ярьдаг, бусдаас шаарддаг хүн бол шадар сайд Ц.Оюунбаатар билээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил гэж байнга ярих Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар мичин жилийн зудаас малчдынхаа малыг алдахаас сэргийлэн холбогдох газруудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг хатуу шаардаж, сайд дарга нарыг шавдуулахын зэрэгцээ өөрийгөө давхарлаад амжсан.
УИХ-ын сонгуульд жагсаалтаар гарч ирсэн эрхэм гишүүн маань их л хүлээцтэй хүн гэдгээ нэлээд хожуу харуулж тангараг өргөсөн. Түүний суудлыг хэлмэгдсэн Н.Энхбаяр даргадаа үлдээнэ хэмээн намынхан нь мань хүнийг тангараг өргүүлэлгүй хүлээлгэхэд тэрбээр төрийн хүний буурь заан олон үг яриагүй хүлээсний эцэст гишүүн болсон. Улмаар яван чангарч Ц.Оюунбаатар гишүүн маань Монгол Улсын Шадар сайдаар томилогдоод дөрвөн сар болж байна. Шийртэй эрийн хариуцсан салбар нь цэгцэрч, агентлагийн дарга нарын чих нь зөөлөн, дуулгавартай болж сахилга, хариуцлага салбар бүрт сайжирч байгааг олон хүмүүс ам уралдан ярих болжээ.
Тэгвэл түүний хоёр дээлийг нимгэн гэсэндээ бус төрийн ажлыг алдаа, эндэгдэлгүй аваад явчих төрийн хүн, шударга хуульч гэдгээр нь Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилон гурав дахь дээлийг өмсүүллээ. Гурван давхар дээлтэй хүн даарахгүй халууцна. Гэхдээ хөрөнгө мөнгө сонирхдоггүй, алт, мөнгө, адуу мал, ашиг хонжоо хайдаггүй гэдгээрээ олонд танигддсан хашир \”Бурхи” нэгэн цагт татварын даргаар ажиллаж, татварыг авилгаас чөлөөлсөн шигээ эрүүл мэндийн салбарынхныг өнөөх сахилга хариуцлагын тушаалаараа чангатгаад авлаа. Зүгээр ч нэг тушаал, шийдвэр гаргаад орхидоггүй араас нь ТВ, сэтгүүлч явуулж сурвалжлуулан хяналт шалгалтыг тогтмол болгож байгаа бөгөөд энэ тушаал нь үр дүн сайтай байж цагаа олсон тушаал боллоо хэмээн олонд сайшаагдаж байгаа сурагтай.
\”Гарьд магнай кинон дээр гурван есийн хүйтэнд жин тээж, эрийн шийр зааж яваа юм байх даа гэдэг шиг” Монгол төрд 40 шахам жил ажиллахдаа түүртэж, шантраагүй, одоо ч хоногт 14, 15 цаг ажиллаж байгаа жинхэнэ төрийн тулхтай түшээ гэдгээ харуулж яваа эр дээ.
Н.Заяа
Undesten.mn